ТОКИО, 2024 оны дөрөвдүгээр сарын 30 /NHK/. Японы 23 хүртэлх насны хөл бөмбөгийн шигшээ баг Азийн цомын тэмцээний хагас шигшээ тоглолтод Иракийн багийг 2:0-ээр хожсоноор Парисын Олимпын наадамд оролцох эрхээ баталгаажууллаа.
Даваа гарагт Катарт болсон тоглолтод Японы багийн довтлогч Хосоя Мао 28 дахь минутад холын дамжуулалтыг тогтоон авч, чадварлаг гоол оруулснаар онооны салхийг хагалжээ.
Японы шигшээ багийн хоёр дахь гоолыг Араки Рёотаро тоглолтын 42 дахь минутад оруулсан байна. Хаалгач Кокубо Лео Брайаны гайхалтай хаалтууд Иракийн багт бөмбөг оруулах боломжийг олгоогүй бөгөөд Японы баг хаалгандаа гоол алдалгүй хожжээ.
Азийн 23 хүртэлх насны цомын тэмцээний эхний гурван байрт орсон багууд автоматаар олимпын эрхээ авах юм. Японы эрэгтэй шигшээ багийн хувьд Парисын наадам нь 1996 оны Атлантагийн наадмаас хойш найм дахь удаагаа дараалан оролцох Олимп болж байна.
Зочин [103.168.34.187]
Одоо Ази тивийн жил ирж байгаа байхаа