WWF Mongolia хамт олон Ховдоос Говь-Алтай аймгийг хооронд нь холбосон засмал зам дээр 2022 онд хоёр бөхөн машинд дайрагдаж үхсэн харамсалтай мэдээг бид хүлээн авч байсан. Монгол бөхөн ус уухын тулд энэ цэгээр зам хөндлөн гардаг ажээ.
Анхааруулах тэмдгийг өвөрмөц хэлбэр, хэмжээтэй хийсэн бөгөөд тэмдгийн үзэгдэх байдлыг нэмэгдүүлэхийн тулд бөхөнгийн биеийн бодит хэмжээнээс том хэмжээтэйгээр хийсэн байна. Зэрлэг амьтад бидэнтэй зэрэгцэн амьдардаг гэдгийг санаж жолооч та бүхэн холын замд анхаарал болгоомжтой явна уу.
Сэтгэгдэл үлдээх